ООСОРЛОГЧ, ДОХИОЧНЫ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсээс “Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж үндэсний холбоо” ТББ-тай хамтран Оосорлогч, дохиочны эрх олгох, сунгах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр танхимаар зохион байгуулсан бөгөөд сургалтад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Сургалтад Засвар механикийн хэлтэс болон Нүүрс ачилт логистикийн хэлтсийн нийт 15 ажилтан хамрагдав.