ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Нэгдсэн терминал логистикийн төвийн үйл ажиллагаанд шаардлагатай принтер, сканер, дрон, проектор нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202206887

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Нэгдсэн терминал логистикийн төвийн үйл ажиллагаанд шаардлагатай принтер, сканер, дрон, проектор нийлүүлэгчийг сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09:30 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 40 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Таван толгой” ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

1 дүгээр хороо, Жигжиджав-8,

Финанс төв, 5 давхар 503 тоот,

Утас: 75055555 дотуур утас-512