АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
ДОТООД АУДИТОР /АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн “Аудитын албаны дарга” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
Дараах нийтлэг шаардлага тусгай шаардлага хангасан дотоод аудиторыг сонгон шалгаруулна.
НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
1.Компанийн Дотоод аудитороор ажиллахад шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2.Ашиг сонирхол үүсгэхгүй байх;
3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран тус компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
4.Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
5.Өөрийн үйл ажиллагаа, мэдлэг, боловсролоороо дотоод, гадаадад болон салбартаа танигдсан, туршлагатай байх;
6.Ял, шийтгэлгүй байх;
7.Зээл, батлан даалт, баталгааны хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх.
ТУСГАЙ ШААРДЛАГА:
1.Санхүү, ня-бо бүртгэлийн магистр болон дээш зэрэгтэй байх /гадаад улсад зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
2.Аудитороор 6-аас дээш жил ажилласан байх;
3.Удирдах төвшний аудитороор ажилласан бол давуу тал болно
4.Англи хэлний зохих түвшний мэргэжлийн мэдлэгтэй байх;
5.Санхүү, ня-бо бүртгэлийн стандартын өргөн мэдлэгтэй байх;
6.Мэргэшсэн дотоод аудитор байх;
7.CFA+MBA мэргэшсэн санхүүгийн шинжээч, CGMA+MBA мэргэшсэн удирдлагын бүртгэл болон CIA мэргэшсэн дотоод аудиторийн аль нэгийг дотоод аудиторт заавал тавих шаардлага болгоно.
Тайлбар: CFA + MBA Мэргэшсэн санхүүгийн шинжээч (Chartered Financial Analist) буюу “Санхүүгийн Мэргэшсэн Шинжээч” нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй хөрөнгө оруулалт, санхүүгийн мэргэшсэн цол юм).
CGMA + MBA Мэргэшсэн удирдлагын бүртгэл (Chartered Global Management Accountant) Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчийн зэрэг бөгөөд CGMA нь бизнесийн үйл ажиллагааг удирдах өндөр ур чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй, мэргэшсэн болохыг илтгэдэг).
CIA (Certified Internal Auditor) Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц дотоод аудиторын мэргэжлийн цол юм.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2.Компанийн анкет
3.Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4.Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5.Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6.Иргэний үнэмлэхийн хуулбар /ТҮЦ машины лавлагаа байж болно/;
7.Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа;
8.Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд;
9. Шаардлагатай гэж үзсэн бусад материал.
Сонирхож буй хүмүүс дээрх бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 09 дүгээр сарын 06-ны дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг
erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-70118585 /307, 310/