АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
УУЛ УУРХАЙН ИНЖЕНЕР /ШИНЖЭЭЧ/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Аудитын албанд “Шинжээч” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
Дараах нийтлэг шаардлага тусгай шаардлага хангасан дотоод аудиторыг сонгон шалгаруулна.
НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
1.Компанийн Дотоод аудиторын албаны уул уурхайн шинжээчээр ажиллахад шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2.Ашиг сонирхол үүсгэхгүй байх;
3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран тус компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
4.Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
5.Өөрийн үйл ажиллагаа, мэдлэг, боловсрол, хандлагаараа салбартаа болон дотоод, гадаадад танигдсан, туршлагатай байх;
6.Ял, шийтгэлгүй байх;
7.Зээл, батлан даалт, баталгааны хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх.
ТУСГАЙ ШААРДЛАГА:
1.Уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, магистраас дээш зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
2.Уул уурхайн үйлдвэрлэл дээр мэргэжлээрээ 6-аас доошгүй жил ажилласан байх
3.Уул уурхайн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй болон уул уурхайн мэргэжлийн программ дээр ажилладаг байх нь бол давуу тал болно;
4.Удирдах түвшний албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
5.Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
6.Мэргэшсэн инженер байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2.Компанийн анкет
3.Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4.Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5.Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6.Иргэний үнэмлэхийн хуулбар /ТҮЦ машины лавлагаа байж болно/;
7.Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа;
8.Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд;
9.Шаардлагатай гэж үзсэн бусад материал.
Сонирхож буй хүмүүс дээрх бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 09 дүгээр сарын 06-ны дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг
erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-70118585 /307, 310/