АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ПРОГРАММ ХАНГАМЖИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээллийн технологи, инновацын хэлтэст Программ хангамжийн мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. Программ хангамжийн шаардлагыг тодорхойлж, хөгжүүлэх;

2. Программ хангамжийн шинэчлэлтүүдийг (update) цаг тухайд нь хийх, мэдээллийн хамгаалалт, өгөгдлийн сангийн back up үүсгэх;

3. Анхан шатны мэдээлэл оруулах, цугларсан дата өгөгдөлд шинжилгээ хийх, тайлан төлөвлөгөө гаргах, удирдлагуудад танилцуулах;

4. Мэдээллийн технологи, инновацын хэлтсийн бусад технологийн судалгаа, захиалгын хуудас, техникийн тодорхойлолт, дотоод гадаад албан бичиг боловсруулах, судалгааны ажлын баримтуудыг нэгтгэх, 7 хоног, сар, улирлаар ажил үүргийн нэгдсэн тайлан, төлөвлөгөө гаргах гэх мэт дотоод ажилд оролцох;

5. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. -     Frontend: React, Vue.js, Angular;

⦁ Backend: Laravel, Django, Ruby on Rails, Node.js;

⦁ Development tool: Git, Visual Studio, Virtual Machine, Docker дээр 2-оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай, систем шинжилгээ ойлгодог байх;

3. Программ хангамж хөгжүүлэх төслийн багт ажиллаж байсан бол давуу тал болно. 

4. Тууштай, идэвх санаачилгатай, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;

5. Компьютерын хэрэглээний бүх программууд, оффисын тоног төхөөрөмжүүд дээр ажилладаг байх; 

6. Англи хэлний хэрэглээний чадвартай байх; 

7. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;

8. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

9. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;

10. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;

11. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

 

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8,

Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./