АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙЧ /ТҮР/ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэндийн албанд Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.


Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Түр ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: Туршилтын хугацаагүй
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1.    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах, түүнд нийцүүлэн гаргасан бусад  хууль, тогтоомж, дүрэм , журам болон компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого, дүрэм, журмыг мөрдөж ажиллах; 
2.    Мэргэжлээс шалтгаалах өвчин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн менежментийн тогтолцоог уурхайн хэмжээнд бий болгон хөгжүүлэх; 
3.    Удирдлага болон нийт ажилтныг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх; 
4.    Хөдөлмөрийн нөхцөлийн судалгааг тогтмол хийж, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог хэвшүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага: 
1.    Хөдөлмөрийн болон орчны эрүүл ахуйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Эрүүл ахуйч мэргэжилтэй, “Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн нарийн мэргэшил” эзэмшсэн байх;
3.    Хөдөлмөрийн эрүүл ахуйчаар 3-аас доошгүй жил ажилласан байх;
4.    Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
5.    Эмнэлгийн ажилтны ёс зүйг нарийн баримталдаг байх;
6.    Сүлжээний орчинд ажиллах чадвар сайтай байх;
7.    Багаар ажиллах чадвартай байх;
8.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
9.    Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./