АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АВТЫН ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засвар механикийн хэлтэст Автын цахилгааны инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1.    Салбарын техник, тоног төхөөрөмжүүдийн автын цахилгаан засвар үйлчилгээний ажлыг удирдаж гүйцэтгэх, мэргэжлийн өндөр түвшинд оношлох, гэмтлийг арилгах, тохируулах, зүгшрүүлэх.
2.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Автын цахилгааны инженерийн ажлын байранд дүйцэх уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн инженер болон цахилгааны инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Автын цахилгааны чиглэлээр мэргэшсэн байх;
3.    Уул уурхайн компанид мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
4.    Тууштай, идэвх санаачилгатай, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
5.    Техник сэтгэлгээ сайтай байх;
6.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
7.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
8.    Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
9.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
10.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./