АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АЧАА ВАГОН ХҮЛЭЭЛЦЭГЧ АЖИЛТАН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвд Ачаа вагон хүлээлцэгч ажилтны ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэй ажилтан
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   
1.    Төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн хоосон вагон, чингэлгийг талбайд хүлээж авах, хүлээлгэн өгөх чиглэлээр төмөр замын байгууллагатай холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ажиллах,
2.    Түр ачилтын талбай дээрх вагон таталт, тавилт, чингэлэг ачилт, буулгалтын үйл ажиллагаанд хяналт тавих;
3.    Төмөр замаар тээвэрлүүлэхээр бэлтгэсэн ачаатай вагон, чингэлгийг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөх, талбайд хүлээж авах чиглэлээр төмөр замын байгууллагатай холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ажиллах;
4.    Шилжүүлэн ачих талбайд дээрх ачаатай хоосон чингэлгийг ачих, буулгах, хадгалах үйл ажиллагаанд хяналт тавих;
5.    Ачаа вагон хүлээлцэх ачаа тээврийн анхан шатны технологийн болон техникийн бичиг баримтыг үйлдэж, баталгаажуулах;
6.    Ажлын байрны эд хогшил, тохижилт, ашиглалтыг хариуцах.

Ажлын байранд тавигдах шаардлага: 
1.    Төмөр замын удирдлага зохион байгуулалт чиглэлээр их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төгссөн байх;
2.    Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3.    Удирдан манлайлах, төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай байх;
4.    Харилцааны өндөр соёлтой, зөв төлөвшил хандлагатай, хариуцлагатай байх;
5.    Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;
6.    Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх;
7.    Төрийн болон албаны нууцыг хадгалах.
8.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.


Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./