АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс ачилт, логистикийн төвийн Тээвэр логистикийн мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.


Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн 
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1.    Компанийн батлагдсан борлуулалтын төлөвлөгөөний дагуу төмөр замаар нүүрс тээвэрлэх ажлыг зохион байгуулж, экспортын ачааны бэлэн байдлыг хангаж ажиллах, төмөр замын тээврийн тариф, төлбөр тооцоог гүйцэтгэх ажлыг хариуцах, нүүрс тээврийн үйл ажиллагааны өдөр тутмын, 7 хоног, сар, хагас, бүтэн жилийн мэдээ тайланг боловсруулж, тайлагнах;
2.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Эдийн засагч, Тээврийн менежмент, Төмөр замын тээвэр зохион байгуулалтын мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Төмөр замын кассираар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
3.    Нүүрсний ачилт, тээвэрлэлт, борлуулалтын талаарх үндсэн ойлголттой байх;
4.    Уул уурхайн болон төмөр замын салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
5.    Уул уурхайн болон төмөр замын салбарын холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх;
6.    Удирдан зохион байгуулах чадвартай байх;
7.    Тууштай, идэвх санаачилгатай, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
8.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
9.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
10.    Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх;
11.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./