АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээллийн технологи, инновацын хэлтсийн мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1.    Компанийн интернэт болон компьютерын дотоод сүлжээ зохион байгуулах, түүнд суурилсан дагалдах, засвар үйлчилгээг хариуцах;
2.    Сүлжээний бүтэц, ажиллагааг байнга хянаж судалж, дүгнэлт гаргах, сүлжээний техник, программ хангамжийг ажиллуулах, хариуцах, тохиргоог хийх, хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, алдааг олж илрүүлэх;
3.    Сүлжээний хэвийн ажиллагаатай холбоотой компьютерын техник, программ хангамж, холбоо, үйлдлийн систем зэрэгт хяналт тавьж, сайжруулах;
4.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1.    Мэдээллийн технологийн инженер, Сүлжээний инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
3.    Сүлжээ зохион байгуулах, төлөвлөх, тохируулах чадвартай байх;
4.    Сүлжээний зураг зурах, зургийн программ дээр ажиллах чадвартай байх;
5.    Хяналтын камер, холбоо дохиолол холбох чадвартай байх;
6.    Windows, Mac систем дээр ажиллаж буй программыг тохируулах, хэвийн үйл ажиллагааг хангах мэдлэгтэй байх;
7.    IP сүлжээ, роутингийн мэдлэгтэй байх;
8.    Cisco тоног төхөөрөмж болон Windows active directory дээр ажиллаж байсан туршлагатай байх;
9.    CCNA сертификаттай бол давуу тал болно.
10.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
11.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
12.    Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
13.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
14.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./