АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АХЛАХ МЕХАНИК АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засвар механикийн хэлтэст Ахлах механикийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Ахлах мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   
1.    Салбарын үйл ажиллагааг хэвийн нөхцөлд жигд ханган биелүүлэхэд шаардагдах бүх төрлийн хүнд машин, механизм, туслах техник, тоног төхөөрөмжүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, тэдгээрийн засвар үйлчилгээг тогтмол мэргэжлийн түвшинд гүйцэтгүүлэх, заавар, зааварчилгаа, аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах, мэргэжилтэй боловсон хүчнээр  хангах асуудлыг шийдвэрлүүлэх, ТББК-ийг тогтмол үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулахгүй хэмжээнд барих зэрэг тулгамдсан асуудлуудыг ХАБЭА-н шаардлагад нийцүүлэн хөдөлмөрийн эвсэг хамт олныг бүрдүүлэн удирдан зохион байгуулан ажиллахад оршино.
2.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага: 
1.    Уул уурхайн механик инженер, механик инженер, хүнд машин механизмын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Уул уурхайн тоног төхөөрөмж, ашиглалтын мэдлэгтэй байх;
3.    Механик чиглэлээр 5-аас доошгүй жил, үүнээс ахлах механикаар 2-оос доошгүй жил ажилласан байх;
4.    Техник сэтгэлгээ сайтай байх;
5.    Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх:
6.    Хувийн зохион байгуулалт сайтай байх;
7.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
8.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
9.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
10.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./