АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨМӨР ЗАМ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтэст Төмөр зам хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1.    Компанийн төмөр замын тээврийг төлөвлөх, хэрэгжүүлэх;
2.    Өдөр тутамд төмөр замын байгууллагуудтай харилцах, тээврийг тасралтгүй, оновчтой зохион байгуулах;
3.    Төмөр замын тээврийн талаар компаниас баримтлах бодлогын талаар санал гаргах, судалгаа, тайлан боловсруулах;
4.    Төмөр замын тээврийн талаар үүсэж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх;
5.    Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил, үүргүүдийг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Төмөр замын тээвэр зохион байгуулалтын чиглэлээр дотоод болон гадаадад их, дээд сургуульд бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
3.    Зохих түвшний гадаад хэлний мэдлэгтэй байх;
4.    Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай; 
5.    Ажлын цаг ашиглалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;
6.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./