АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

НҮҮРС АЧИЛТ, ЛОГИСТИКИЙН ТӨВИЙН ДАРГА АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс ачилт, логистикийн төвийн даргын ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Удирдлага 
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1.    Нүүрс бутлах, конвейерийн систем, овоолго үүсгэгч, овоолгоос ачих болон төмөр замын бункерт ачих байгууламжийн нэгдсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
2.    Төмөр замаар нүүрс ачих, тээвэрлэх үйл ажиллагааны бодлого төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, үнэлэх, тайлагнах;
3.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Ашигт малтмал баяжуулалтын технологи, Хууль, эрх зүйн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Нүүрсний чанар, бутлалт, конвейерийн систем, овоолго үүсгэгч ба ачилтын технологи, Төмөр замын тээврийн технологи, зохион байгуулалтын талаарх үндсэн ойлголттой байх /Гаалийн хяналтын бүс байгуулах, тус бүсэд төмөр замд ачилтын ажлыг зохион байгуулж байсан бол давуу тал болно/;
3.    Уул уурхай болон Төмөр замын байгууллагад 4-өөс доошгүй жил ажилласан байх /ачилтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/;
4.    Манлайлах, удирдах, шийдвэр гаргах, асуудлыг өргөн хүрээнд харах, дүн шинжилгээ хийх, төлөвлөх, зохион байгуулах, үйл ажиллагааг хооронд нь уялдуулах чадвартай байх;
5.    Тууштай, идэвх санаачилгатай, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
6.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
7.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
8.    Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх;
9.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./