АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   
1.    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, ISO 9001:2015, 45001:2018, 14001:2015 стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах, аюулгүй ажлын байр бий болгох, аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөлөөр хангах;
2.    Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв зан үйлийг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгож хэвшүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага: 
1.    ХАБЭА-н инженер, уулын инженер, эрх зүйч болон хуульч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    ХАБЭА-н мэргэжлийн сургалтад хамрагдсан байх;
3.    Уул уурхайн салбарт мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх /ХАБ-аар ажиллаж байсан бол давуу тал болно/;
4.    4x4 төрлийн машиныг жолоодох ур чадвар сайтай байх;
5.    ХАБЭА-н тухай хууль тогтоомж, менежментийн системийн талаар мэдлэг сайтай байх;
6.    Сүлжээний орчинд ажиллах чадвар сайтай, хэрэглээний программыг маш сайн эзэмшсэн байх;
7.    Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
8.    Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;
9.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
10.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
11.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвар, илтгэх ур чадвартай байх;
12.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
13.    Бусдад шаардлага тавих чадвартай байх, ачаалал даах чадвартай байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./