АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтэст Тээвэр зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Ахлах мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1.    Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм, журмын үрээнд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй зохион байгуулах;
2.    Компанийн хэмжээнд тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн компаниудын тээврийн хэрэгслийн тооцоо гаргах, захиалга өгөх, хэтийн төлөвлөлтөд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал боловсруулах;
3.    Компанийн хэмжээнд төмөр зам, авто зам, тээвэрлэлтийн хорогдлыг хянах, салбарын тээвэр логистик, Эрдэнэс нэгдсэн терминал цогцолборын үйл ажиллагааг хянах, ачаа тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
4.    Уурхайн ачилт экспорт хариуцсан нэгжтэй ажлын нягт уялдаатай ажиллаж тээвэрт гарч буй хүндрэл, шийдэх арга замыг эрэлхийлэх;
5.    Компанийн хэмжээнд ачаа тээвэрлэлтийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх, судалгаа боловсруулах;
6.    Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн удирдлага, нутгийн ард иргэдтэй зөвшилцөх, хамтран ажиллах боломжийг бий болгох ажлыг зохион байгуулах, санал боловсруулах;
7.    Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил, үүргүүдийг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Бизнесийн удирдлага, тээврийн менежмент, эдийн засагч мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
3.    Нүүрсний ачилт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг компанид 2-оос доошгүй жил ажилласан байх;
4.    Бичиг баримт боловсруулах чадвартай байх;
5.    Удирдан зохион байгуулах чадвартай байх;
6.    Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
7.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
8.    Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
9.    Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;
10.    Ёс зүй, харилцааны соёлтой байх;
11.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./