АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтэст Тээвэр зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1.    Тээвэр зохион байгуулалттай холбоотой эдийн засгийн тооцоо судалгаа боловсруулах;
2.    Компанийн хэмжээнд үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан шаардлагатай үнийн санал тооцооллыг хийж, төсвийн санал боловсруулах;
3.    Компанийн хэмжээнд тээврийн аж ахуйн нэгжтэй тооцоо нийлэх, акт үйлдэх, бусад бичиг баримтын бүрдлийг хангуулах, санхүүжилтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;
4.    Хариуцсан ажлын төлөвлөгөөний явц, хэрэгжилтэд улирал тутам гүйцэтгэлийн тайлан гаргаж, үр дүнг дээшлүүлэх санал боловсруулах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;
5.    Нүүрс тээврийн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай байх оновчлолын тооцоолол хийж төлөвлөгөө боловсруулах;
6.    Нүүрс тээврийн тендер зохион байгуулалтад шаардлагатай тооцоолол хийж, бичиг баримтыг боловсруулах;
7.    Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил, үүргүүдийг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Бизнесийн удирдлага, эдийн засаг, тээврийн менежмент мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
3.    Нүүрсний ачилт, тээвэрлэлт, борлуулалтын талаарх үндсэн ойлголттой байх;
4.    Бичиг баримт боловсруулах чадвартай байх;
5.    Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
6.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
7.    Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
8.    Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;
9.    Ёс зүй, харилцааны соёлтой байх;
10.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./