АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БОЛОВСРУУЛАЛТ, ЧАНАРЫН ГЕОЛОГИЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Геологи, хайгуулын хэлтэст Боловсруулалт, чанарын геологичийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1.    Уурхайлах талбайн нүүрсний чанар, геологийн нөөцийн тооцоо хийх, чулуулгийн үе давхаргыг тухайн нөхцөл байдлын үр дүнтэй нь харьцуулалт хийх, нүүрсний биетийн унал болон хагарлын бүсийг тогтоох, анхдагч ул тааз, структурийн хэмжилт хийх, мэдээ мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах;
2.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Геологийн болон шатах ашигт малтмалын геологич мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Нүүрсний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
3.    Асуудал дэвшүүлэх, дүгнэлт гаргах чадвартай байх;
4.    Журам, заавар, аргачлалыг боловсруулах чадвартай байх;
5.    Геологи, уул уурхайн мэргэжлийн программын өндөр түвшний мэдлэгтэй байх;
6.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
7.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
8.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
9.    Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
10.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
11.    Хөдөө, орон нутагт ажиллах боломжтой байх;
12.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./