АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЕХНИК ГЕОЛОГИЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Геологи, хайгуулын хэлтэст Техник геологичийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1.    Орд газрын геологийн зүй тогтоолын талаар судалгаа шинжилгээний ажилд оролцох,  уурхайлах талбайн нүүрсний чанар, чулуулгийн үе давхаргын өөрчлөлтөд хяналт тавьж, удирдах ажилтанд мэдээлэл өгч, дээжлэлт болон хайгуул өрөмдлөг, аливаа геологийн холбогдолтой үйл ажиллагаанд оролцон тусална;
2.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Геологич мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Шатах ашигт малтмал, нүүрсний чиглэлээр мэргэшсэн байх;
3.    AutoCAD, Micromine, ArcGIS, Mapinfo болон бусад уурхайд хэрэглэгддэг программуудын зохих түвшний мэдлэгтэй байх;
4.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
5.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
6.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
7.    B ангиллын жолоо барих эрхтэй байх;
8.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
9.    Хөдөө, орон нутагт ажиллах боломжтой байх;
10.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./