ЗАГИЙН УСНЫ ХООЛОЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МАЛЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төслийн гүйцэтгэгч компаниуд 2023 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд төслийн талбайд өртөж буй Цогтцэций сумын Билгэх, Сийрст багийн малчин өрхүүдтэй ээлжит уузалтаа хийж,  дэмжлэг үзүүлэх арга хэмжээ  зохион байгууллаа.