Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн уул уурхайн компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 180 сая ширхэг мод тарих зорилго тавин ажиллаж, “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уурхайн хэмжээнд 2022 онд 178 мянган мод тарьсан бол энэ онд 1,3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөж, энэ хүрээнд Цогтцэций суман дахь салбарын оффисын талбайг тохижуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.