АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АХЛАХ ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга, дэд бүтцийн хэлтэст Ахлах инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
 
Албан тушаалын зэрэглэл: Ахлах мэргэжилтэн       
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан       
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай       
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист     

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

1.    Барилга, дэд бүтцийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зураг төсөл болон барилга угсралтын ажлын гүйцэтгэлд инженерийн техник хяналт тавих, норм дүрэм стандартын шаардлагыг мөрдүүлэх;
2.    Эрчим хүчний хэмнэлтийн бодлого боловсруулах, Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тайлагнах, удирдан зохион байгуулах;
3.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Барилга, дэд бүтцийн инженер, Эрчим хүчний мэргэшсэн инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
3.    Мэргэсэн инженер зэрэгтэй байх;
4.    Эрчим хүчний хэмнэлтийн менежерийн гэрчилгээтэй байх;
5.    ХАА-ны А3 гэрчилгээтэй байх;
6.    Ажлын төсөв, төлөвлөгөө боловсруулах чадвартай байх;
7.    Мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чадвартай байх;
8.    Удирдан зохион байгуулах чадвартай байх;
9.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
10.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
11.    Компьютерын өргөн хэрэглээний программ хангамжийн мэдлэгтэй байх;
12.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
13.    Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
14.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
15.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор бөглөнө үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./