АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд Автоматжуулалтын инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
 
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн       
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан       
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай       
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум     

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

1.    2021-2025 оны дунд хугацааны “А6-20 Бизнес төлөвлөгөө”, компанийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулсан үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
2.    Тавантолгой ордыг түшиглэн барих нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
3.    Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
4.    Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай, багаж, сэлбэг хэрэгслийн тоо хэмжээг тодорхойлох, мэдээллийн санг үүсгэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах;
5.    Төслийн чанар хяналтын төлөвлөгөө гаргах мөрдөж ажиллах;
6.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ;
7.    Үйлдвэрийн автоматжуулалтын системийн угсралтын үед хяналт тавих, зөвлөмж өгөх.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Электроник эсвэл үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр их дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
3.    Удирдан зохион байгуулах чадвартай байх;
4.    Техник сэтгэлгээ сайтай байх;
5.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
6.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
7.    SCADA систем программчлах, PLC болон DCS системийн талаар өргөн мэдлэгтэй байх;
8.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
9.    Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
10.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
11.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
12.    Баяжуулах үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
13.    Нарийн хэмжүүрийн датчик мэдрэгчүүдийн ажиллах зарчмын мэдлэгтэй байх;
14.    Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор бөглөнө үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./