АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАРИЛГЫН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга, дэд бүтцийн хэлтэст Барилгын инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
 
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн       
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан       
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай       
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист     

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

1.    Дунд болон урт хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан барилга байгууламжийн төслүүдийг хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шинээр хийж хэрэгжүүлэх ажлын саналыг гаргах, барилга байгууламжийн хэтийн төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулж компанийн удирдлагад танилцуулах, жил жилийн хөрөнгө оруулалтын саналд тусгах;
2.    ТЭЗҮ-ийн хүрээнд барилгын инженерийн талбайн урьдчилсан судалгааг хийх, тойм зураглал гаргах, тухайн байршилд барихад тохиромжтой эсэхэд дүгнэлт гаргах, танилцуулах, инженерийн тайлбар зөвлөмж гаргах;
3.    Барилга байгууламжийн ажилд техникийн шаардлага, материалын судалгаа, ажлын даалгавар техникийн тодорхойлолт боловсруулах;
4.    Барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажилд техник, эдийн засгийн болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, инженерийн үе шатны хяналт тавих;
5.    Барилга байгууламжийг зураг төслийн дагуу барилгын норм дүрэм, стандарт техникийн шаардлагыг хангасан захиалагчийн үе шатны хяналт тавих, ашиглалтад оруулах;
6.    Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
7.    Эх үүсвэр ба зорилгууд нь компанийн стратеги ба зорилтуудтай нийцэж байх зорилгоор гэрээт компаниудтай хамтран ажиллана. Нөлөө бүхий удирдагчийн хэмжээнд ажиллаж, байгууллагын чадавхыг хөгжүүлэх ба хариуцсан хэсгийнхээ авьяас чадварыг нээн илрүүлэх;
8.    Үйл ажиллагаанд шаардагдах барилгын инженерийн тооцоо, зураг схем, даацын дүн шинжилгээ зэргээр хангаж дэмжлэг үзүүлэх;
9.    Барилга байгууламжийн үзлэг шалгалт, бүтэц , хяналтад хамаарах бүх хууль тогтоомж, дүрэм журам, шаардлага, зөвшөөрлийн нөхцөлийг дагаж мөрдөх;
10.    Барилга, дэд бүтэц, уурхайн үйл ажиллагааны бүх салбарын барилга байгууламжийн төлөвлөлт, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх;
11.    Зөвшөөрөл болон холбогдох шаардлагуудыг багтаасан Техникийн болон уурхайн судалгаа шалгалт зэрэг өргөн хэмжээний инженерийн үүрэг даалгаварт ажлын тодорхой үе шатуудад багийн гишүүний хувиар оролцох;
12.    Асуудал шийдвэрлэх инженерийн аргачлалыг сонгон, загварын санал зөвлөмжүүдийг гаргах;
13.    Одоогийн үндсэн хөрөнгийг үр дүнтэй, оновчтой ашиглан, цогц асуудал шийдвэрлэх аргуудыг асуудал шийдвэрлэхэд ашиглах;
14.    Даалгасан төслийн ажлын зохих ёсны бичиг баримтуудын бэлтгэл ажлыг удирдах;
15.    Хариуцсан инженер, зургийн зохиогчид болон бусад нэгжийн саналыг техникийн талаас нь удирдах;
16.    Даалгасан төслийн ажлын үе шатуудыг төлөвлөсөн хугацаанд, төсөвлөсөн зардлын хүрээнд дуусгахад анхаарах;
17.    Инженерийн арга барилыг тодорхойлох, ажлын төлөвлөлт ба хуваарь гаргалтад оролцох;
18.    Цогц, уялдаа холбоогоор хангаж асуудлыг шийдэх, одоогийн хэрэглэж байгаа шийдлүүдийг ашиглан шинэ хэтийн төлөвлөгөө гаргах;
19.    Төслийн болон ажил үүргийн оролцогч, түншлэл, гүйцэтгэгч компаниудтай харилцаж үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавьж ажиллах;
20.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 


Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Барилгын инженер мэргэжлээр болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
2.    Барилгын инженерийн зураг төслийн болон барилга угсралтын инженер чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх;
3.    Барилга угсралтын үе шатны дагуу иргэний ба үйлдвэрийн барилгын (барилгын архитектур, иргэний ба үйлдвэрийн барилга) шийдэл гаргах, төлөвлөх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай инженер байх;
4.    Барилгын түвэгшлийн зэргээр дунджаас дээш төвөгшилтэй барилгын зураг төсөл боловсруулж, улсын экспертизээр батлуулсан болон барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллуулж байсан туршлагатай байх;
5.    Autocad, Lira sadr, Autodesk 3ds Max, Adobe Photoshop, Microsoft төсөл, Microsoft оффис болон бусад зураг төслийн өргөн хэрэглээний программууд дээр ажилладаг байх;
6.    "Барилга бүтээц болон барилгын зураг төслийн мэргэшсэн инженер" зэрэгтэй бол давуу тал болно.
7.    Барилга угсралт, ашиглалтын сайжруулалтын шийдлийг боловсруулсан туршлагатай бол давуу тал болно.
8.    Барилгын тухай хууль, норм дүрэм стандартын зохих төвшний мэдлэгтэй байх;
9.    Удирдан зохион байгуулах чадвартай байх;
10.    Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
11.    Техник сэтгэлгээ сайтай байх;
12.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
13.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
14.    Ажлын ачаалал даах чадвартай байх;
15.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
16.    Мэргэжлийн чиглэлээр англи хэлний мэдлэгтэй байх;
17.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
18.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
19.    Шаардлагатай тохиолдолд хөдөө, орон нутагт ажиллах, илүү цагаар ажиллах боломжтой байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор бөглөнө үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./