АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АХЛАХ ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд Ахлах инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
 
Албан тушаалын зэрэглэл: Ахлах мэргэжилтэн       
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан       
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай       
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум     

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

1.    2021-2025 оны дунд хугацааны “А6-20 Бизнес төлөвлөгөө”, компанийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулсан үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
2.    Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу захиалагчийг төлөөлөн ажиллах, зураг төсөл боловсруулахаас төслийг хүлээлгэн өгөх хүртэл гэрээний хэрэгжилтийг хангуулах, гүйцэтгэлд хяналт тавих, шаардлагатай ажлуудыг зохион байгуулах, удирдлагыг мэдээллээр хангах;
3.    Тавантолгой ордыг түшиглэн хийгдэх төслүүдтэй нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн уялдаа холбоо хангуулах, ажлын цар хүрээг тодорхойлон гүйцэтгэлтэй уялдуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
4.    Төслийн захиалагчийн чиг үүрэг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
5.    Төслийн талбай дээрх өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу төслийн багийг удирдлагаар хангах;
6.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.   Ашигт малтмал баяжуулалтын технологи, Барилгын инженер, Уурхайн машин тоног төхөөрөмж инженер, Механик инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
3.    Ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай байх;
4.    Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
5.    Удирдан зохион байгуулах чадвартай байх;
6.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
7.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
8.    Компьютерын өргөн хэрэглээний программ хангамжийн мэдлэгтэй байх;
9.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
10.    Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
11.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
12.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор бөглөнө үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./