АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МЕХАНИК ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд Механикийн инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
 
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн       
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан       
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай       
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум     

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1.    2021-2025 оны дунд хугацааны “А6-20 Бизнес төлөвлөгөө”, компанийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулсан үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
2.    Тавантолгой ордыг түшиглэн барих нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
3.    Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
4.    Гүйцэтгэгчийн зүгээс ирсэн талбайн инженерчлэлийн асуулт, асуудлууд болон өөрчлөлтүүдийг зохицуулж дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
5.    Гүйцэтгэгчид ажлыг аюулгүйгээр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих;
6.    Гүйцэтгэгчдээс гаргасан механик угсралт болон өргөлтийн инженерчлэлтэй холбоотой асуулт, асуудлууд, өөрчлөлтүүдэд дэмжлэг үзүүлэн харилцан хамтран ажиллана;
7.    Үйлдвэрлэл, угсралт, иж бүрдэл болон суурилуулах эд ангийг боловсруулж, сайжруулах, тэдгээрийг угсрах үйл явцад хяналт тавьж ажиллах;
8.    Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай урвалж, багаж, сэлбэг хэрэгслийн тоо хэмжээг тодорхойлох, мэдээллийн санг үүсгэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах;
9.    Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хувиар гаргах;
10.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1.    Үйлдвэрлэлийн механик инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Ижил төстэй төслүүд дээр мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.
3.    Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
4.    Удирдан зохион байгуулах чадвартай байх;
5.    Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
6.    Техник сэтгэлгээ сайтай байх;
7.    Тоног төхөөрөмжийн ажиллах горим, эвдрэлийн дүн шинжилгээ, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
8.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
9.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
10.    Компьютерын өргөн хэрэглээний болон AutoCAD, SolidWork программ дээр ажиллах чадвартай байх;
11.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
12.    Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
13.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
14.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
15.    Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор бөглөнө үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./