ХИМИЧ ТЕХНОЛОГИЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд Химич технологич ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. 2021-2025 оны дунд хугацааны “А6-20 Бизнес төлөвлөгөө”, компанийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулсан үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
2. Тавантолгой ордыг түшиглэн барих нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
3. Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
4. Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай, багаж, сэлбэг хэрэгслийн тоо хэмжээг тодорхойлох, мэдээллийн санг үүсгэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах;
5. Төслийн чанар хяналтын төлөвлөгөө гаргах мөрдөж ажиллах;
6. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ;
7. Гүйцэтгэгч байгууллагын өдөр тутмын ажилд хяналт тавих, зөвлөмж өгөх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Химийн технологи, Химийн инженерчлэл мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
3. Лабораторид нүүрсний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
4. Судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх
5. Удирдан зохион байгуулах чадвартай байх;
6. Техник сэтгэлгээ сайтай байх;
7. Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
8. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
9. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
10. Ажлын цаг ашиглалт сайтай байх;
11. Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
12. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
13. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
14. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор бөглөнө үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./