АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Уулын хэлтсийн Төлөвлөлтийн хэсэгт Төлөвлөлтийн инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
 
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн       
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан       
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай       
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум     

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

1.    Таван толгой ордыг ашиглахтай холбоотой уурхайн дунд, богино хугацааны төлөвлөгөө, зураг төсөл, тайлан болон бусад холбогдох төсөл, төлөвлөлтүүдийн боловсруулалт, хэрэгжилт зэргийн уурхайн технологитой холбоотой бүхий л тооцоо, судалгаа, төлөвлөлт, тайлангийн ажлуудыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх;
2.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Уул уурхайн ашиглалтын технологич, Уул уурхайн маркшейдер инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Оффисын өргөн хэрэглээний программуудыг чөлөөтэй ашиглах чадвартай байх;
3.    AutoCAD, Micromine, SPRY, Minex, MineScape, Talpac программууд дээр ажилладаг бол давуу тал болно.
4.    Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол давуу тал болно.
5.    Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт, багаар ажиллах, харилцах ур чадвартай байх;
6.    Уул уурхайн зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах ажил гүйцэтгэж байсан бол давуу тал болно.
7.    B ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх;
8.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
9.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
10.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
11.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор бөглөнө үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./