АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЕХНИК МАРКШЕЙДЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Уулын хэлтсийн Маркшейдерийн хэсэгт Техник маркшейдерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
 
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн       
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан       
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай       
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум     

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

1.    Уул уурхайн үндсэн малталтууд, олборлолтын мөргөцөг, хөрсний овоолго, нүүрсний агуулах зэрэг уурхайн бүс дэх бүх объектуудын хөдөлгөөнийг зураглах;
2.    Уулын ажлаас гадуурх (зам талбай, барилга байгууламж, аж ахуй нэгж, албан байгууллага, инженерийн байгууламж) гэх мэт шаардлагатай талбайд хэмжилт зураглал хийх;
3.    Хэмжилт боловсруулах, тооцоолох, маркшейдерийн орон зайн зураг үйлдэх, уулын ажлын орон зайн төлөвлөлтийг газарт шилжүүлэх, төлөвлөгөө мөрдөлтийн хяналт тавих;
4.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Уул уурхайн маркшейдер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Хэмжилтийн багаж тоног төхөөрөмж, хоёр долгионы GPS, электрон тахеометр дээр ажиллах чадвартай, уул уурхайн мэргэжлийн программууд дээр ажилладаг бол давуу тал болно.
3.    Компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
4.    Багаар ажиллах чадвартай байх, ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх, ажлын ачаалал даах чадвартай байх;
5.    B ангиллын жолоо барих эрхтэй байх;
6.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
7.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
8.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
9.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор бөглөнө үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./