АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

ЗАСВАР ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд Засвар төлөвлөлтийн инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.


Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. Тавантолгой ордыг түшиглэн барих нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн үйл ажиллагаанд оролцох, дэмжлэг үзүүлэх;
2. Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, зохион байгуулах;
3. Үйлдвэрийн урт, богино хугацааны засварын төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулах, хяналт тавих, гүйцэтгэлийн тайлан гаргах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн жагсаалт үүсгэж, захиалга хийх;
4. Тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг сайжруулах, эвдрэл, засвар, үйлчилгээний түүх, статистик мэдээллийг гаргах, боловсруулах, шаардлагатай сайжруулалт арга хэмжээг авах зохион байгуулах;
5. Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, зохион байгуулах;
6. Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай багаж, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материалын тоо хэмжээг тодорхойлох, төсөв боловсруулах, мэдээллийн санг үүсгэх, худалдан авалтын төлөвлөгөөнд оруулах, бусад шаардлагатай гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулах, холбогдох сургалтыг зохион байгуулах;
7. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Ашигт малтмал баяжуулалтын технологи, механик инженер, түүнтэй дүйцэх чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
3. Ижил төстэй төслүүд дээр мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно;
4. Нүүрсний баяжуулах боловсруулах чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
5. Компьютерын өргөн хэрэглээний MS Office, AutoCad, болон мэргэжлийн программ хангамжийн мэдлэгтэй байх;
6. Удирдан зохион байгуулах чадвартай байх;
7. Тоног төхөөрөмжийн ажиллах горим, эвдрэлийн дүн шинжилгээ, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
8. Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
9. Техник сэтгэлгээ сайтай байх;
10. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
11. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
12. Ажлын цаг ашиглалт сайтай байх;
13. Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
14. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
15. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
16. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор бөглөнө үү.


Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./