АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

МОД ҮРЖҮҮЛЭГ, ОЙН СЕЛЕКЦ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн Мод үржүүлэг, ойн селекц хариуцсан мэргэжилтний /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.


Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Түр ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: Туршилтын хугацаагүй
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. Компанийн байгаль орчны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх үүднээс Монгол улсын “Байгаль орчны багц хууль”, дүрэм, журам, стандарт, компанийн бодлого, төлөвлөгөөний дагуу байгаль орчны нийцлийг хангах;
2. Байгаль орчны бүрэлдэхүүн  хэсэг (ойн сан) ойжуулах ажлын төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулалтын чиглэлээр үйлдвэрлэлийн технологийг төлөвлөх, удирдан зохион байгуулах, ойжуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны заавар, журам боловсруулах, ажилчдад энэ чиглэлээр сургалт явуулах, мэргэжлийн аргазүйгээр хангах;
3. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Ойн инженер, Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх;
2.    Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
3.    Удирдан зохион байгуулах чадвартай байх;
4.    Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
5.    Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чадвартай байх;
6.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
7.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
8.    Компьютерын өргөн хэрэглээний программ хангамжийн мэдлэгтэй байх;
9.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
10.    Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
11.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
12.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
13.    Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор бөглөнө үү.


Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./