АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

НҮҮРС АЧИЛТ, ЛОГИСТИКИЙН ТӨВИЙН ДАРГА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргын ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.


Албан тушаалын зэрэглэл: Удирдлага 
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. ТНАЛТ-ийн бүх шатны ажиллах ажилтнуудыг удирдлагаар хангах, ачилт буулгалтын үйл ажиллагааг овоолгын паспортын дагуу зохион байгуулах, логистикийн төвийг хэвийн үр ашигтай саадгүй үйл ажиллагаагаар хангах;
2. Ашиглалт, логистикийн хэсгүүдийн нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах, нүүрс бутлах, конвейерийн систем, овоолго үүсгэгч, овоолгоос ачих болон төмөр замын бункерт ачих байгууламжийн нэгдсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
3. Төмөр замаар нүүрс ачих, тээвэрлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, үнэлэх, тайлагнах;
4. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Ашигт малтмалын баяжуулалтын технологи, уул уурхай ашиглалтын технологи, тээвэр логистик, төмөр замын мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Нүүрсний чанар, бутлалт конвейерийн систем, овоолго үүсгэгч ба ачилтын технологи, Төмөр замын тээврийн технологи, зохион байгуулалтын талаарх үндсэн ойлголттой байх;
3. Уул уурхай, баяжуулах үйлдвэрт, тээвэр логистик, төмөр замын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /ачилтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/;
4. Манлайлах, удирдах, шийдвэр гаргах, асуудлыг өргөн хүрээнд харах, дүн шинжилгээ хийх, төлөвлөх, зохион байгуулах, үйл ажиллагааг хооронд нь уялдуулах чадвартай байх;
5. Тууштай, идэвх санаачилгатай, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
6. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
7. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
8. Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх;
9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор бөглөнө үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./