АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“ХУР ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ СИСТЕМД ХОЛБОЛТ ХИЙХ
ГЭРЭЭТ АЖИЛТАН /ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР/

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээллийн технологи, инновацын хэлтэст “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системд холболт хийх гэрээт ажилтан /зөвлөх инженер/-ы ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.


Үндсэн ажилтан эсэх: Гэрээт ажилтан
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

1.    ХУР” Төрийн мэдээлэл солилцооны системийг бүрэн ажиллагаанд оруулж, цахим үйлчилгээг үзүүлэх;
2.    Төрийн үйлчилгээний платформыг үйлчилгээнд нэвтрүүлэх;
3.    Төрийн үйлчилгээний цахим порталыг үйлчилгээнд гаргах;
4.    Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Нэвтрүүлэх сервисийн жагсаалт: 

⦁    WS101115_citizenPersonalInfo
⦁    WS100104_getCitizenMarriageInfo
⦁    WS100507_getInsureeWorkHistoryInfo`
⦁    WS100542_socialInsuranceInfo
⦁    WS100155_citizenGraduateSchoolList
⦁    WS100130_getCitizenHighSchoolInfo
⦁    WS100407_getDriverLicenseInfo
⦁    WS100417_specialDriverInfo
⦁    WS100401_getVehicleInfo
⦁    WS100501_getCitizenSalaryInfo

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1.    Программ хангамжийн инженер мэргэжлээр дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Программ хангамжийн инженер чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3.    Өгөгдлийг эмхэтгэх, цэгцлэх болон судлан шинжлэх туршлагатай байх;
4.    Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
5.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
6.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
7.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
8.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
9.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Ажиллах хугацаа: 3 сар

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор бөглөнө үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./