АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

БАЯЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд Баяжуулалтын инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.


Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. Тавантолгой ордыг түшиглэн барих нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн үйл ажиллагаанд оролцох, дэмжлэг үзүүлэх;
2. Ордын хэмжээнд нүүрсний чанар, баяжигдах шинж чанарын судалгааг хийх, шаардлагатай төлөвлөгөө, тайлан боловсруулах;
3. Баяжуулах үйлдвэрийн технологийн горимыг оновчлох, тооцоолол хийх, үйл ажиллагааг сайжруулах жигдрүүлэх ажлыг гүйцэтгэх, шаардлагатай судалгаа, туршилт хийх;
4. Уурхайн урт, богино хугацааны төлөвлөлтэй уялдуулан үйлдвэрийн урт болон богино хугацааны төлөвлөгөө, тайлан боловсруулах;
5. Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, зохион байгуулах;
6. Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай урвалж, багаж, сэлбэг хэрэгслийн тоо хэмжээг тодорхойлох, төсөв боловсруулах, мэдээллийн санг үүсгэх, бусад шаардлагатай гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулах, холбогдох сургалтыг зохион байгуулах;
7. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1.    Ашигт малтмал баяжуулалтын технологи түүнтэй дүйцэх чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2.    Ижил төстэй төслүүд дээр мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно;
3.    Нүүрсний баяжуулах боловсруулах чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
4.    Компьютерын өргөн хэрэглээний MS Office, AutoCad, болон мэргэжлийн программ хангамжийн мэдлэгтэй байх;
5.    Удирдан зохион байгуулах чадвартай байх;
6.    Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
7.    Техник сэтгэлгээ сайтай байх;
8.    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
9.    Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
10.    Ажлын цаг ашиглалт сайтай байх;
11.    Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
12.    Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
13.    Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
14.    Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор бөглөнө үү.

Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/


“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./