“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Э.АРИУНБОЛД

“Биржээр нүүрс экспортолдог болсноор хаягдал гардаг, нүүрс дутдаг гэх ойлголт байхгүй болсон. Бид анх удаа нүүрсээ биржээр борлуулж, худалдан авагчдад шууд хүргэх ажлыг хариуцлагатайгаар эхлүүлсэн нь олон талын ач холбогдолтой ажил боллоо”
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 02 сараас эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулсан. 2023 оны 09 сарын 05-ны өдрийн байдлаар нийт 44 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн нүүрс борлуулж 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.