ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо: 2023 оны 11 дүгээр сарын 08  
Тендер шалгаруулалтын нэр: “Радио станцын засвар үйлчилгээний сэлбэг хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгох

 Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202306457
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Радио станцын засвар үйлчилгээний сэлбэг хэрэгсэл” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 

Тендерийн баталгааны дүн: 429,660 /Дөрвөн зуун хорин есөн мянга зургаан зуун жар / төгрөг

Тендерийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10:30 цагт зохион байгуулна. 
  
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно. 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 
1-р хороо, Жигжиджавын-8, 
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, 
Улаанбаатар хот-15160, Монгол Улс,  
Утас: 75055555 дотуур утас-504