ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023-12-14
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс ачилт буулгалтын талбай буюу гаалийн хяналтын бүсийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгох 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301021
 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Нүүрс ачилт буулгалтын талбай буюу гаалийн хяналтын бүсийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил” гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй” 
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 56,037,815 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   
 
Тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 10 минутанд зохион байгуулна.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 
 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-506