АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
ГЕОТЕХНИКИЙН ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙРАНД ГЕОТЕХНИКИЙН ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Төлөвлөлтийн хэсэгт “Геотехникийн инженер”-ийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
-
Ордын геотехникийн судалгаа, шинжилгээ, өрөмдлөгийн ажлын төсөл, төлөвлөгөө боловсруулах, удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналт тавих, үр дүнг тайлагнах, үнэлгээ шинжилгээ хийх.
-
Уул геологийн, ашиглалтын нөхцөл, чулуулгийн физик механик шинж чанарыг үндэслэн уурхайн урт, дунд, богино хугацааны хажуугийн тогтворжилтыг хангах оновчтой параметр хэмжээсүүдийг тодорхойлох, уулын ажлын төлөвлөгөөний геотехникийн үнэлгээ, дүгнэлтийг гаргах.
-
Уурхайн ухаш хийгдсэн хэсэгт ханын зураглал хийж боловсруулах ба геотехникийн өгөгдлийн санг бүрдүүлэх.
-
Уурхайн ухаш, хаягдлын овоолгуудад үзлэг, шалгалт, хяналт мониторинг хийх.
-
Хайгуулын ажлын явцад геотехникийн цооногийн бичиглэл хийх, боловсруулах.
-
Геологийн структурын болон геотехникийн модель боловсруулах.
-
Уурхайн уст үе, давхарга, судлаас үүдэж хажуугийн тогтворжилтонд үзүүлэх нөлөөллийг багасгах судалгааг хийх.
-
Уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажлын төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн зүгээс оролцож, тэсэлгээний доргилт, чичирхийллээс үүдэж болзошгүй уурхайн хажуугийн нуралт, гулсалтыг багасгах, уурхайн загварчилалын дагуу авч явах чиглэлээр тэсэлгээний инженертэй хамтран ажиллах.
-
Ордын хэмжээнд бүх төсөл хөтөлбөрүүдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
-
Геологич мэргэжилтэй
-
Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
-
Уг мэргэжлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх
-
Баримт бичиг, судалгааны тайлан боловсруулах өндөр чадвартай
-
Оффисын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
-
Мiсromine, AutoCad, Slide, Dips г.м геотехникийн тогворжилтын дүн шинжилгээ хийх программуудын зохих мэдлэгтэй
-
Англи хэлний ахисан дунд шатны түвшин, түүнээс дээш чадвартай байх
-
Түргэн сурах чадвартай байх.
-
Хөдөө, орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай
-
Эрүүл чийрэг бие бялдартай
-
“В” ангиллын жолоо барих эрхтэй
Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг
erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-75055555 /308, 310/