АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
ГИДРОГЕОЛОГИЧ /ГИДРОЛОГИЧ/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Геологийн хэсэгт “Гидрогеологич /Гидрологич/” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
-
Ордын хэмжээнд гидрогеологийн хайгуул, судалгааны ажил, хөтөлбөр төлөвлөх, удирдан зохион байгуулах, гидрогеологийн өгөгдлийн сан сангийн хөтлөлт, бүрдлийг хангах, тайлан мэдээ боловсруулах, гүний болон гадаргын усны холбогдолтой бүх төсөл хөтөлбөрүүдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
-
Ордын усны тогтоц, хэмжээ /климатик, статик/ тархац, усжилтыг бүсчлэн тодорхойлж, ордын гидрогеологийн загварчлалыг тогтмол шинэчлэх уурхайн шүүрлийн усны хэмжээг хоног, цагаар тооцон үнэлэлт дүгнэлт өгөх, үр дүнгийн тайлан боловсруулах.
-
Уурхай уурхайд орох усны тооцоо, уурхайн ус таталтын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангуулах
-
Ашиглалтын болон ажиглалтын цооногууд төлөвлөх, өрөмдлөгийн үеийн хяналт тавих, ашиглалтыг хариуцах.
-
Гадаргын усны хуримтлал, түүний хэмжээ, үерийн уснаас хамгаалах, гадаргын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтэд хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага:
-
Гидрогеологич, геологич мэргэжилтэй
-
Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
-
Уг мэргэжлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
-
Баримт бичиг, гидрогеологийн судалгааны тайлан боловсруулах, үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай.
-
Оффисын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
-
MODFLOW, ArcGIS, AutoCad болон гидрогеологийн тоон загварчлалын программууд, статистик анализын зохих мэдлэгтэй.
-
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
-
Түргэн сурах чадвартай байх
-
Хөдөө, орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай
-
Эрүүл чийрэг бие бялдартай
Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг
erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-75055555 /308, 310/