"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

ЭТТ ХК нь 2024.04.09-ний өдрийн байдлаар ачилт 9.1 сая тн, экспорт 8.4 сая тн хийлээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачилт 1 сая тн-оор буюу 11% хувиар, экспорт 2 сая тн-оор буюу 32 хувиар тус тус өссөн бна.

Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 670 машин, энэ долоо хоногийн эхний 2 хоногийн байдлаар өдөрт дунджаар 750 машин хилээр нэвтэрсэн байна. Компаний олборлолт борлуулалт тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд экспорт зогссон гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдье.