“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК АЧАА ТЭЭВРИЙН “С” ТӨРЛИЙН ЗОРЧИХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БОЛГОСОН

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдэгдсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгогч аж ахуйн нэгжийн хувьд дээрх мэдээлэлд албан ёсны хариу тайлбарыг хүргүүлж байна.