“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч "Норинко Интернэйшнл Кооперэйшн ЛТД"-тай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдад зориулж, 15 тонн малын хорголжин тэжээл хандивласныг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Монгол Улсын засгийн газрын 2024 оны "Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" 62 дугаар тогтоолоор 2024.02.15-05.15 ны хооронд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хандивын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.