“ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

“Эрдэнэс Тавантолгой” ХК УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу томоохон төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүний нэг нь  нүүрс бутлан ангилах, ачиж тээвэрлэх иж бүрэн байгууламж бүхий Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн төсөл юм.
 
 
“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл нь Тавантолгойн ордын баруун, зүүн цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг технологийн нарийн дамжлага бүхий бүрэн автоматчилагдсан, цогц системээр дамжуулан жилд нийт 20.0 сая тонн нүүрсийг төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай Монгол Улсад төдийгүй Ази тив бүс нутагтаа томоохонд тооцогдох инженерийн цогц төсөл хөтөлбөр юм. Мөн уурхайгаас 12.5 км-т байрлах Нүүрс баяжуулах үйлдвэрийг тэжээлээр тасралтгүй хангах эхний шатны дамжлага болох юм.