“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙЧИН Р.НАЦАГДАШ ГАВЬЯАТ УУРХАЙЧИН БОЛЛОО

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уулын ашиглалтын инженер Ренчингийн Нацагдаш Монгол Улсын Гавьяат Уурхайчин цол тэмдгээр энгэрээ мялааж уурхайчдын яруу алдрыг бадраалаа.