ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа
Тендер шалгаруулалтын нэр: Хьюндай маркийн автомашины сэлбэг нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240102307
Нийт төсөвт өртөг: 212,271,512 /Хоёр зуун арван хоёр сая хоёр зуун далан нэгэн мянга таван зуун арван хоёр/ төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй тендер шалгаруулалт
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц 1- Юниверс загварын автобусны сэлбэг төсөвт өртөг: 59,288,700 (Тавин есөн сая хоёр зуун наян найман мянга долоон зуу) төгрөг.
Багц 2- Аеро сити автобусны сэлбэг төсөвт өртөг: 31,182,030 (Гучин нэгэн сая нэг зуун наян хоёр мянга гуч) төгрөг.
Багц 3- STAREX H1 маркийн тээврийн хэрэгслийн сэлбэг эд анги төсөвт өртөг: 57,541,000 (Тавин долоон сая таван зуун дөчин нэгэн мянган ) төгрөг.
Багц 4- Hyundai county загварын автобусны сэлбэг төсөвт өртөг: 29,213,444 (Хорин есөн сая хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөг.
3. Дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: “Тийм”
Багц 5- Техник үйлчилгээний материал төсөвт өртөг: 26,481,220 (Хорин зургаан сая дөрвөн зуун наян нэгэн мянга хоёр зуун хорин ) төгрөг.
4. Тендерийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутанд нээнэ.
5. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”
6. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
7. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
8. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Үгүй”
9. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
10. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
11. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамжийг төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 508 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-512