ҮЕРТ АВТСАН АЙЛ, ӨРХҮҮДЭД ТУСЛАВ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2024 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө усархаг аадар бороо орсны улмаас  үеэр усны аюулд өртөөд байгаа айл өрхүүдэд туслах ажил өрнөж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд үерийн усанд өртсөн айл өрхийн ус соруулах, техникийн туслалцаа үзүүлж, туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар  хоёр ус соруулах помп, 7 хүн ажиллуулж байна.