"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХОЁР УДААГИЙН ЦАХИМ АРИЛЖААГААР 384 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС  АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн цахим арилжаа хийж 20 багц буюу 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 40 багц буюу 256.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс нийт 60 багц 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд нийт 12 худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 90.2 ам.доллароос эхлэн дуудаж 93.7 болон 96.2 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 106 удаагийн арилжаагаар 2.68 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 22.7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс коксжих нүүрс 8.6 сая тонн, сул коксжих нүүрс 10.8 сая тонн, эрчим хүчний нүүрс 3.3 сая тонн тус тус биржээр арилжааллаа.