“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО

“Эрдэнэс Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд буюу 2013 оноос хойш нийт 644 оюутанд 854 сая төгрөгийн тэтгэлгийг олгож боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна.