ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД

2024 оны 11 дүгээр сарын 28  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 56 ажилтанд “Даралтат сав, шугам хоолойтой ажиллах аюулгүй ажиллагааны эрх олгох сургалт” зохион байгуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 504 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: tuvshin.t@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр ажлын даалгаврыг татаж авна уу.


Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1.    Үнийн санал болон нэхэмжлэх;
2.    Компанийн гэрчилгээ;
3.    Сургалтын хөтөлбөр;


Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан tuvshin.t@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.