“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд компанийн засаглалыг сайжруулж, өр төлбөрийг бууруулж, ашиг орлогыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгон, биржийн арилжааг тогтмолжуулж, Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлснөөр "Эрдэнэс Монгол” нэгдлийн 2023 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч Очир эрдэнийн цом, 100 сая төгрөгөөр шагнуулсан.