Шинэ оны босгон дээр ажил үйлсээрээ манлайлсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Баярцэцэг, Гэрээ, эрхзүйн хэлтсийн дарга О.Бадамжаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар, шагнагдсаныг өнөөдөр /2024.12.31/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал гардуулж баяр хүргэлээ.